Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Монголын Дорнодын тал
  • Байгалийн үзэсгэлэнт

Дэлхийн хэмжээнд хүний аж ахуй үйл ажиллагаанд хараахан өртөөгүй хуурай хээрийн байгалийн унган төрх байдлаа хадгалж үлдсэн билчээрийн арвин их нөөц газрын нэг юм. 1992 оноос дархан газрын хамгаалалтанд авсан. 5704 ам.дөр.км талбайтай бөгөөд Мэнэнгийн тал, лагийн хоолойг эзлэн Дорнод, Сүхбаатар аймгийн заагт оршино. Их талд ховордсон цэн тогоруу, цагаан тогоруу, гургуул, тоодог зэрэг олон зүйлийн шувууд бий. МУН-д орсон бүх ургамалын арав орчим нь энд ургадаг бөгөөд Төв Азийн цагаан зээрийн дал гаруй хувь нь энд амьдардаг хуурай хээр. Чойбалсан хотоос урагш 240 орчим км зайтай оршино.