Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
“Хэрлэн экспо-2019” үзэсгэлэн худалдаа
  • 2019.10.25 - 2019.10.27

Дорнод аймгийн ЗДТГазар, Байгаль Орчин Аялал жуулчлалын газар, Дорнод аймаг дахь Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран “Хэрлэн экспо” арга хэмжээг 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. “Хөрш зэргэлдээ 3 улсын Аялал жуулчлалын өдөр”-ийн энэ удаагийн арга хэмжээнд БНХАУ-ын Хөлөнбуйр, Хянган аймаг болон Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Төв аймгууд, Дорнод аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага зэрэг 33 бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. “Хэрлэн экспо-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Хэрлэн Номин бизнес төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Энэхүү арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат үг хэлсэн бөгөөд аймгийн БОАЖ-ын газрын дарга Б.Эрдэнэбаяр, ХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Зоригтбаатар, ХАҮТ-ы дарга Э.Адъяа, Хэнтий аймаг дахь ХАҮТ-ын дарга Д.Батболд. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн төлөөлөгч Жин Ёнли нар нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.
Мөн энэ өдрүүдэд Номин агуулах худалдаа Хэрлэн салбар дэлгүүрт нэг бараа ч бөөний үнээр борлуулагдах болно.