Хялганат талын экосистем, цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор 1992 онд Улсын бага хурлын тогтоолоор дархан цаазат газрыг тогтоон баталсан. Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгийн 570,3 мянган га газрыг хамардаг. Дорнод Монголын дархан цаазат газрын хэсэг газарт элсэн манхан, Вангийн цагаан уул хэмээх домогт үзэсгэлэнт уул байдаг. Монгол улсын Улаан номонд орсон дорнодын сармаахай, дагуурын зараа гэсэн 2 зүйл бүртгэгдсэн байна. Мөн гангар хун, хонины тоодог, цэн тогоруу, реликт цахлай энд бүртгэгдсэн ба нэн ховор идлэг шонхор, азийн цууцаль зэрэг шувууд нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг байна