Хэнтэйн нурууны зүүн салбарын нам уулсаас эх авч ОХУ-ын нутагт орших Тарь нуурт цутгадаг. Улз голын нийт урт 428 км бөгөөд Монголын нутагт 420 км нь ноогддог. Улз голын ус хураах сав газрын талбай нь 27500 км , ус зүйн сүлжээний нягтшил дунжаар 0.015 км/км2
Улз гол нь Онон, Хэрлэн голын хоорондох уудам тал газраар урсана. Голын хөндий эхнээсээ эцэс хүртэл өргөн уудам байдгаараа онцлог юм. Голын татам хөндийн өргөнөөс шалтгаалж 1.5-2.0 км зурвас газрыг хамрахын хамт голын сав дагуу олон жижиг үлдэц нуур, хужир марзат хотгор элбэгтэй. Улз гол нь Тээлийн голоор салаалан Хөх нуурт цутгадаг байсан ч өдгөө урсац нь тасраад цутгахгүй болсон. Голын өргөн эхэндээ 1-5 м, цаашид 20-25, уужим газраа 40-50 м хүрэх ба голын голдрил ихээхэн тахирлах бөгөөд усны гүн 0.5-2.0 м, урсгалын хурд 0.5-2.0 м, ёроолын хурдаст хайрга, шавар зонхилно. Улз голд Түргэн, Дөч, Сэвсүүл, Хархираа, Мужлан зэрэг томоохон цутгал голууд бий