Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Хэрлэн гол
  • Байгалийн үзэсгэлэнт

Их Хэнтэйн нурууны өвөр хажуугийн 1250 метр өндрөөс эх авсан Богд гол, Цагаан голын бэлчирээс Хэрлэн гэж нэрлэгддэг. Хэрлэн голын урт нь 1264 км бөгөөд хоёр голын бэлчирээс улсын хил хүртэл 1090 км километр үргэлжилдэг. Голын ус хураах талбай нь 116455 км , Номхон далайн ай савын 54% дангаараа бүрдүүлдэг. Хэрлэн гол нь эхэн хэсэгтээ өмнө зүгийг чиглэн урсаж байснаа аажмаар зүүн тийш эргэн хилийн чанадад орших Далай нуурт цутгана. Голын хөндий эхэндээ 0,5-0,7 км, уулсаас доош холдох тутам 15-20 км болон өргөсөж, гулдрал нь ихээхэн тахирлан зарим газраа олон салаа үүсгэдэг. Голын өргөн эх хэсэгтээ 30-50 м, адаг руугаа 150-200 м, гүн нь эхэндээ 1-1,5 м, урсгалын хурд 0,7-1,5 м/с байдаг. Хэрлэн голын усны тэжээлийн 58-64% нь хур борооны ус, 28-34% нь ул хөрсний ус, 8-11% хайлсан цасны ус тус тус эзлэнэ.

Зургийн цомог

Газрийн зураг