Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
ТЭМЭЭН ЧУЛУУН АГУЙ
  • Байгалийн үзэсгэлэнт

Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн Тэмээн чулуун уулын ар хажууд өвлийн улиралд амсар тал нь цантдаг нүхэн агуй бий. “Өвөл ам нь цантдаг учир дотор нь аварга могой бий” хэмээн нутгийнхан эрт үеэс ярьсаар иржээ. Эл агуйд Их газрын чулууны хадан хясаанд авиралт хийсэн багийнхан 1959 оны 8 дугаар сарын 2-ны  өдөр орсон байна. Агуйн ам нь 2 метрийн голчтой, доошоо ороход 6 метрийн голчтой болж өргөссөн ба 60 метрийн гүнд дөрвөн ханатай гэрийн буурь шиг талбайтай, шал шиг тэгш ёроолтой байжээ. Агуйд дан зөөлөн чулуу байсан бөгөөд тэрхүү чулуунаас эмтэлж гадагш гаргаж тавихад том жижиг ямар ч хэмжээтэй байсан нар, салхины нөлөөгөөр хоромхон хугацаанд ердийн чулуу шиг болж байжээ. Уулчид агуйн ёроолд хүрч байдлыг сайтар судалж, вааран савыг байрлуулан үлдээж, эл нүхэнд аварга том амьтан юм уу, аварга том могой байдаггүйг нотолжээ.

 

Зургийн цомог