Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Галуут нуур
  • Байгалийн үзэсгэлэнт

Энэхүү нуур нь Чулуунхороот сумын нутагт, Улз голын умард эрэг дээр д.т.д 620 м-т оршино. Эрдэст нуур бөгөөд 6,5 км талбайтай, 5,8 км урт, 2,9 км өргөн, эргийн шугамын урт 19 км. Зонхилох гүн нь 2 м.

Идэш тэжээл, хоргодох байр элбэг учир нүүдлийн шувууд ихээр хуран цуглардаг. Хур бороо, гүний усаар тэжээгдэнэ.

Галуут нуур нь ДЦГ-ын орчны бүсэд хамрагддаг бөгөөд Монгол орон төдийгүй дэлхий дахинаа ховордож буй хар, цагаан цэн тогорууны гол байршил, өндөглөн зусдаг нутаг юм. Мөн эргийн болон усны олон төрлийн шувууны амьдрах таатай орчин болдог байна.

Газрийн зураг