Official website of Dornod aimag tourism website
ЧИНГИСИЙН ХЭРМЭН ЗАМ
  • Historical

Монгол улсын нутагт “Чингисийн далан”, “Чингисийн зам”, “Чингисийн хэрэм” нэртэй нилээд хэдэн дурсгал байдгийн 1 нь Хэнтий аймгийн Баян-Адрга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурайн давааг чиглэн нарийн хөндийд хүрч, сайхны араас баруунтайгуур, хөндий даган Сайн цагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин улмаар Цагаан-Овоо, Сэргэлэн, Гурванзагал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм. Энэ хэрмийн урт нь 500-600 км Хэрмийн зөв талд нь харуул хайчын цагдаа, цэрэг суудаг байсан бололтой 40х50 м жижиг дөрвөлжин шороон хэрэм олон бий. Жишээ нь: Сайхны хөндийн Талын толгойн өртөөний байсан газраас хойхон буюу “Дөрвөлжин буудал”, “Улзын өндөр довын энгэрийн хэрэм”, “Могойн адгийн хэрэм”, Өгөөмөрийн хэрэм, Дэлгэрэхийн тал, Баянбулгийн хэрэм болон. Эдгээр хэрмийн хооронд өдрийн буюу үдийн газар байдаг гэж нутгийхан хэлэлцдэг. Заримых нь хоорондын зайг хэмжхэд 8-12 км байв. Жижиг хэрмийн дотор хүн сууж байсны ул мөр илрээгүй.Заримаас нь ваар савны хагархай олддог. Ийм хэрэм Чингисийн хэрмэн замын дагуу олон бий гэж нутгийхан ярилцдаг.Хоногийн газрын хэрэм нь дөрвөлжин үдийн газрын хэрэм нь гурвалжин гэлцдэг.Ийм урт хэрэм, хэрмийн дагуу жижиг хэрэмтэй газар монголын өмнөд хэсэгт бас бий.