Official website of Dornod aimag tourism website
BAYAN BUIR TOURIST CAMP
  • Category : Tourist camp
  • From UB city : 980km
  • From the Aimag center : 300km
  • Phone : 99587666, 89657666

Манай жуулчны бааз нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд бэлэн боллоо.

‘БАЯН БУЙР” жуулчны бааз Буйр нуурын баруун хэсэгт, төв замаас 1 км зайд, нуурын эрэг дээр байрладаг. Нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Манай жуулчны бааз наран шарлагын талбай бүхий наран шарлагын ортой. Нуурын усанд завиар эугаалах, загасчлах боломжтой. Мөн караоке танхим, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайтай.

Нуурын багахан зайд замаг их байдаг бөгөөд тус замаг нь хүний эрүүл мэнд, гоо сайханд ач тустай болох нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдсон байдаг.

Жуулчны баазын ойролцоо усны шувууд хавар, намартаа ирж чуулдаг учир шувуу ажиглаж амрах таатай нөхцөл бүрдсэн. Бид амрагч, жуулчдынхаа аюулгүй байдалд анхаарч, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилладаг.

Map