Цагаан зээрийн төллөх гол нутгийг хамгаалах нөөц газар болгон Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн сумдын нутагт орших Тосонхулстайн нуурын салбарыг хамруулан 4700 км2 газрыг 1998 онд хамгаалалтад авсан. Түгээмэл тархацтай 25 овог, 80 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс өргөст сарнай, юлдэн, тарваган шийр, таван салаа, нарийн сараан, дэрвээн хазаар өвс, ленийн ботууль, сибирийн хялгана, зүр өвс зэрэг эмийн ховор ургамал ургадаг. Мөн монголд ховор хархираа тогоруу, хээрийн тоодог шувуу, зараа зэрэг байдаг