1939 оны 7-р сарын эхээр Баянцагааны нуруунд болсон тулалдаанд Михаийл Павлович Яковлевын командалсан танкын XI бригад онц гарамгай тулалдсан 72 дайчдын дурсгалд зориулан босгосон юм. Түүнйи дайчдын дотроос 17 хүнийг ЗХУ-ын баатар цолоор шагнасан билээ. Энэ тулалдаанд М. П. Яковлев баатрын ёсоор амь үрэгдсэн билээ. Уг хөшөөг 1939 оны дайнд оролцсон алдарт танкчдад зориулан босгосоэ юм. Хөшөөний цогцолбор нь 14 м орчим өндөр мөнхийн өлдөрын хос цагаан хана, Баянцагааны тулалдаанд оролцож байсан танк бүхий зэргээс бүрдэнэ