Баянцагааны нуруун дээрх Яковлевын хөшөөнөөс урагш 6-7 км-т улаан армийн моторжуулсан хуягт 8-р бригадын комиссор Загриковын хөшөө оршдог. Уг хөшөөн дээр “Япон, манжийн цэргийн эсрэг баатарлагаар тулалдаж байгаад 1939 оны 7-р сарын 3 нд амь үрэгдсэн 9415-р ангийн комиссор дайчин нөхөр А. Н. Загриковын мөнхийн гэгээн дурсгалд зориулав” гэж бичсэн байдаг