Official website of Dornod aimag tourism website
НАЯН БААТАР БУЮУ МОНГОЛ АРМИЙН ХИЛЧИН ДАЙЧДЫН ХӨШӨӨ
  • Historical

Ерэн баатрын хөшөөнөөс баруун хойш 10 орчим км-т Халхын голын дайнд амь үрэгдсэн монголын дайчдад зориулан босгосон хөшөө юм. Уг хөшөөний цогцолборыг Халхын голын байлдааны 40 жилийн ойгоор 1979 онд босгосон байна. Хөшөөний цогцолборын төвд 14 м гаруй өндөр дөрвөн тал бүхий цагаан хөшөө байх бөгөөд, хөшөөний зүүн хэсэгт 3 морьтой хилчин цэрэг, ар талд нь цэрэг эрстйн ар гэр, эхнэр хүүхдийг хувинтай сүү барьснаар, баруун талд нь сэлэм эргүүлсэн монгол цэрэг япон чуудыг дарж байгааг, өмнө талдаа 5 цэрэг хуягт танк тэмээний өмнө зогсож байгаагаар дүрсэлсэн байна. Хөшөөн дээр “Империалист булаан эзлэгчидийн эсрэг 1939 онд явагдсан Халх голын байлдаанд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг баатарлагаар хамгаалж гандан бууршгүй гавъяа байгуулсан монгол ардын хувьсгалт армийн дайчид хилчдийн мөнхийн алдар бадартугай” гэж бичсэн байдаг. Уг том хөшөөний 2 талд 5 эгнээ 8 мөрөөр дөч, дөчин жижиг цагаан хөшөө байдаг.