1993 онд Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолт хийхээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан анхны хэрэглэгч болох АНУ-ын “СОКО тамсаг Монголиа ЛЛС” компани байсан бөгөөд Тамсагийн сав газрын Тосон уул, Матад, Тамсаг, Буйр зэрэг газруудад судалгааны ажил хийж, хайгуулын болон үнэлгээний 31 цооног өрөмдөж, нийт 100 орчим ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Тус компани нь 2005 оны 6 дугаар сарын 30-ний байдлаар 89.6 мянган баррель түүхий тос олборлож, 105.6 мянган баррель тос экспортолсон байна. СОКО Интернэйшнл компанийн эзэмшиж буй гэрээт талбайнуудын эрхийг БНХАУцын газрын тосны олборлотын томоохон компаниудын нэг болох Дайчин Ойлфийлд компани шилжүүлэн авснаар өнөөдөр Тамсагийн сав газарт Дайчин тамсаг компани үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.