Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Бор гөрөөс
  • 2019.10.08

Өнгө хувьсамтгай, өвлийн улиралд их биеийн өнгө бараан саарал, толгой, нуруу, хажуу тал бор шаргал, хэвлий болон хөлний дотор тал цайвар шаргал. Зуны зүс биеийн бүх хэсэгтээ нэгэн жигд тод улаан шаргал. Тана цагаан. Тана өвөл тодорч зуны улиралд бүдэгрэнэ. Биеийн урт 127-137 см, жин 28-40 кг. Дөнгөж төрсөн янзага 1.4-2.5 кг. Идэш тэжээлд нь хоёр үрийн талт өвслөг болон модлог ургамал зонхилох ба нэг үрийн талт ургамлыг голдуу өвөл иднэ. Зүр 6-7 сард 1-2 янзага төрүүлнэ. Ороо хөөцөө 7-8 дугаар сард болно. Хээл тээх хугацаа 295-300 хоног. Бор гөрөөсний тархацын өмнөт зах ойн бүсийн өмнөт хилтэй давхцах ба зүүн хязгаарт, үүний дотор Хэнтий аймагт бутлаг ургамал, одой хус, бургас, өндөр өвс, зэгстэй голын хөндий даган хээрийн бүсэд нэвтэрнэ.