Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Мэдээ мэдээлэл
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ЧУУЛГАН 12 ДУГААР САРЫН 11 НД БОЛНО
  • 2023.12.11
Аялал жуулчлалыг хөгжүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хөрөнгө оруулагчдад аялал жуулчлалын бизнес эрхлэх таатай нөхцөлийг танилцуулах зорилгоор “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” чуулганыг үндэсний томоохон аж ахуй нэгж байгууллагууд, хөрөнгө оруулагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөв.

Чуулган 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд 09:00 цагт эхэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” НЭЗХЭ-ийн ажлын албаны 7712-8822, 8916-7728, 9918-4641 утсаар лавлана уу.