Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
BUIR LAKE complex resort
  • Ангилал : Жуулчны бааз
  • УБ хотоос : 980км
  • Аймгийн төвөөс : 300км
  • Утас : 77051515
  • И-мэйл : info@altaitravel.mn
  • Нийгмийн сүлжээ :

Алтай Трэвел Бюро ХХК нь 2016 оноос эхлэн Дорнод аймгийн Халх Гол сумын нутагт байрлах Буйр нуурын эрэг дээр BUIR LAKE COMPLEX RESORT жуулчны үйлчилгээний цогцолборын төслийг хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд 2017 оны 6-р сараас үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.

Мөн Алтай Трэвел Бюро ХХК нь Монгол орны зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжлийг эрчимтэй дэмжих цаашлаад зүүн бүсийн хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг зогсолтгүй хийж байна. Тус ажлын хүрээнд БНХАУ-н Манжуур хотын CITS /China International Travel Service/ болон БНХАУ-н Рашаан хотын Ханшин /Haishen/ групптэй хамтран ажиллах гэрээг байгуулж, 2018 оноос харилцан жуулчин солилцох ажлыг амжилттай явуулсаар байна.

 

2016 онд 50-60 хүн хүлээн авах чадалтай Зүүн бүс дэх хамгийн том, шилдэг бүтээн байгуулалттай жуулчны баазыг нээж ашиглалтад оруулсан.

2017 онд 150 хүн хүлээн авах хүчин чадалтай цогцолбор болгон өргөтгөж Монголын хамгийн анхны далайн эргийн орныг санагдуулам цогц шийдэл бүхий жуулчны баазыг нэвтрүүлсэн бөгөөд гадаад дотоодын жуулчдыг хүлээн авч ая тухтай байдлыг нь ханган ажиллаж байна.

2018 оноос эхлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн Юнайтед Трэвел Сервис ХХК охин компанийг байгуулан монгол орны зорин ирэх гадаадын жуулчдыг хүлээн авах, мөн дотоодын жуулчдыг гадаадын улс орнуудад хамгийн хямд зардлаар, хамгийн чанартай аяллаар тав тухтай аялуулах тур операторын үйл ажиллагаа явуулж байна. 

 Алтай Трэвел Бюро ХХК нь жилээс жилд амжилтаа ахиулан үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж салбартаа тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна .

Алсын хараа:

Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн аялал зохион байгуулах, салбартаа өрсөлдөхүйц нэр хүндтэй томоохон аж ахуйн зэрэглэлийн тур оператор болно. 

Эрхэм зорилго:

Бид Хамгийн хямд, хамгийн чанартай, сонирхолтой аялалын төрлөөр манлайлан, Ази Европ 2 тив дамнасан аялал жуулчлалын үйлчилгээг нэвтрүүлсэн компани болно.

Үнэт зүйлс:

Мэргэжлийн боловсон хүчин

Сэтгэлтэй ажилтан

Багийн ажиллагаа

Итгэл, нэр хүнд

Тогтвортой байдал

Зургийн цомог

Газрийн зураг

Санал болгох

Рашаан сувилал

МОГОЙТЫН РАШААН

Зочид буудал

Ольхон