Official website of Dornod aimag tourism website
Ялалт музей
  • Historical

Тус музей нь Сүмбэр зумын төвд 1939 оны Халхын голын тулалдаанд японы түрэмгийлэгчдйиг бут цохисон Зөвлөлт-Монголын цэргийн ялалтанд зориулан Хамар даваан дээр босгосон ялалтын хөшөөний хамтаар 1984.8.18 нд Халхын голын ялалтын 45 жилийн ойн баяраар нээгдсэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл Халх голд Зөвлөлт-Монголын дайчдын байгуулсан түүхэн ялалт, манай хоёр орны ард түмэн, армийн баатарлаг тэмцлийн түүхийг хойч үеийхэндээ үнэн бодитоор таниулсаар  байна. Тус музей нь оршил хэсэг, гол хэсэг,хүндэтгэлийн гэсэн гурьан танхимаас бүрддэг. Тус музейн гадна талбайд Халх голын дайнд оролцож байсан машин техник хэрэгсэл, танхимуудад Халх голын дайны үеийн баатруудын болоод, дайны гэрэл зургууд, дайнд оролцож байсан зэвсэг техникууд, түүхэн баримт, дайны үеийн гэрээ хэлэлцээр зэрэг 1000 гаруй ховор нандин үзмэрийг дэлгэн үзүүлсэн байдаг.

360 image