Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээ зүүн ургаш 18 км-т орших энэ газарт 1939 оны 6-р сарын 28 нд 8-р дивизийн 22-р морьт хороог задгай маршрутар явж байхад нь японы онгоцууд нэгэн зэрэг бөмбөгдөн олон арван дайчин эрсийн амь эрсдэж үлэмж их хохирол хүлээсэн юм. Тэдний гэгээн дурсгалд зориулж Халх голын байлдааны 15 жилийн ойгоор 1954 онд уг хөшөөг босгож хөшөөн дээр “Манай эх орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөЯпоны империалистуудын эсрэг Халхын голын байлдаанд амь үрэгдсэн монгол ардын хувьсгалт цэргийн эрэлхэг дайчдад мөнхийн дурсгал болгов” гэсэн үгийг сийлжээ