Нөмрөг голын сав нь манай улсын зүүн захаар орших Иххянганы уулсын баруун хойд захын хэсгийн ойт хээр, хээрийн газарзүйн биеэ даасан муж болох үлэмж онцлог нутагюм. Чойбалсан хотоос зүүн урагш 420 км, Халх гол сумын төвөөс 80 км зайтай оршино. 1992 оноос дархалсан Халх голын цутгал, Нөмрөг голуудын савд орших энэ дархан газар 3112 ам.дөр.км талбай эзлэнэ. Энд цээнэ,сибирийн агдаргана, ацан цахилдаг, уссури яшил, нягт сонгино, дагуур саран, тэсхэй тэсмэг зэрэг олон зүйлийн ховор ургамал ургаж тоодог, цэн тогоруу, гургуул, ятуу, зэрэг жигүүртэн, уссурийн хандгай, халиу зэрэг нэн ховор амьтад амьдарна. Халх Нөмрөг голын савд МНТ-нд Далан Нэмүргэ, Хянганы даваа, АбжиаХүдгэр, Тэмээн Хяр гэж гардаг газрууд бий.