Official website of Dornod aimag tourism website
Сүмбэр боомт
  • Urban areas

Олон улсын шинжтэй, түр ажиллагаатай боомт

Байршил: Дорнод аймгийн Халхгол сумын нутагт оршдог, БНХАУ-ын өөртөө засах орны Хянган аймгийн Рашаан хоттой усаар хиллэдэг. Чойбалсан хотоос 455 км, Улаанбаатар хотоос 1153 гаруй км, Баянхошууны боомтоос 150 км зайтай.

Нээгдсэн он: Одоогоор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байгаа.

Ажиллах хуваарь: "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай МУ-ын ЗГ, БНХАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээр”-ээр жил бүрийн 6 дугаар сарын 11-30, 7 дугаар сарын 16-30, 8 дугаар сарын 16-31, 9 дүгээр сарын 1-25-ны хугацаанд нээгдэн жилд нийтдээ 76 хоноог ажиллах хуваарьтай боловч одоогоор ажиллаж эхлээгүй байгаа. 2008 онд хуваарийн бус үед 5 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл ажиллаж, Нөмрөг голын гүүр барих хяналтын цогцолбор барилга барих зэрэг үйл ажиллагаатай холбоотой хүмүүс, материал, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн.

Оруулсан хөрөнгө оруулалт: БНХАУ-ын хүч хөрөнгөөр шалган нэвтрүүлэх цогцолборын барилга барих газар шорооны ажлыг 2008 оноос эхэлсэн. Одоогоор гүүр, хяналт шалгалтын цогцолбор, байр хашаа, зам, талбай, уурын зуухны хамт иж бүрдлээр баригдсан. 2011 оны 5-р сард барилга байгууламжийг монголын талд хүлээлгэн өгөхөөр БНХАУ-ын тал мэдэгдсэн. Нөмрөгийн гол дээр БНХАУ-ын хөрөнгөөр, тэдний тусламжаар төмөр бетон гүүр барьж 2009 оны 10-р сард ашиглалтанд орсон. Энэ гүүрийг барьж байгуулах асуудал нь Хянган аймаг, Дорнод аймгийн Засаг даргын хэмжээнд яригдаж, тэдний хоорондын гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэгдсэн асуудал болно.

Map