Official website of Dornod aimag tourism website
ХЭРЛЭН БАР ХОТ
  • Historical

Монгол нутаг дахь Хятаны үеийн хот суурины томоохон дурсгалын нэг нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг Баруун Дөрөө нуурын зүүн урд оршдог Хэрлэн барс хот юм. 1953 онд тэнд хийнэ эртний судлалын хайгуулаар Хэрлэн барс хотын хуучин үлдэгдэлтэй холбогдох хоёр хэрмийг ойролцоо нь илэрүүлж олёон бөгөөд эл 3 хэрмийг хороонд нь самуурахгүйн  тулд судлаачид тусгайлан дугаарлаж, нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг Барс хот-1 биёиж тэмдэглэх болжээ.Барс хот-1-ийн их хэрмийн хэмжээ нь 1600-1800 метр, зузаан нь 4 метр, өндөр нь 1.5-2 метр юм. Хэрмийн дотор болон зүүн талд 5, 7 давхар 2 суваргатай ажээ.Хэрмийн баруун өмнөд хэсэгт өндөр шороон довжоон дээр чулуугаар барьсан бага хэрмийн ор бий.Тэр бага хэрмийн дотор 4 барилгын суурьтай бөгөөд энэхүү бага хэрмийн орчимд 5-6 м хэмжээтэй дөрвөлжин барилгын ор арав гаруй байдаг.1953-1955 онд археологич Х. Пэрлээ Барс -1, хотын хэрмийн доторх 4 барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж олон, том бурханы сэнтий, дээврийн хөх тоосго ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурханы үлдэгдэл, бурханы баримал чимэглэлийн хэсэг, цац сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлж олж уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна.Хэрлэн барс хотын хөх тоосгоор барьсан 5, 7 давхар 2 суварга хийц маягийн хувьд Энэтхэгийн суврагын хэлбэртэй төстэй бөгөөд 1940-өөд он хүртэл хананд нь том бурханы зурагтай байжээ.

5 давхар суварга нь 1940-өөд онд нурж, 7 давхар нь өнцөг булангаасаа нурсаар өдий хүржээ.1731 онд Монголоор явсан хятадын жуулчин Гун-Чжи-йо-гийн Сэцэн хан аймгийн далай бээсийн хошуунд барс хот байна. 1 нь 7 давхар, нөгөө нь 5 давхар 2 суваргатай, суваргаын туурганд зурсан бурханы хөвгүүд нь бүтэн хэвээрэй байна. 7 давхар суваргаын дотор модон хайрцаг дээр 3 цагийн бурхан, Манзушир, Самандбадра 4 махранз, зурмал хуймлаараа хадгалагдан байхын зэрэгцээ сүмийн дэргэд уншиж болохтой 2-3 мөрөөс бусад ихэнх үсэг нь холтрон баларсан хятан улсын үеийн бололтой гэрэлт хөшөө бий гэж тэмдэглэжээ.Бас манж хэлнээс Дашням гүнгийн орчуулсан “Олон монгол аймгийн газрын ойллого” хэмээх түүхэн тэмдэглэлд барс хотын хятан улсын “Дүн чэн” хотын үлдэц гэж бичсэн байдаг.Барс хотын 1-ээс малтлагаар илэрсэн олдвороос үзэхэд хятан улсад буддын шашин их дэлгэрч, олон хүрээ хийд байгуулсан ба олон мянган лам нартай байсан гэж хятаны түүхийн сурвалж бичигт дурьдсантай дүйдэг. Хэрлэн барс хотын малтлагаас олдсон олон олдворууын ихэнх нь бурхан шашины зүйл боловч чухамдаа жинхэнэ хот, цэргийн хуаран байжээ гэж үзэлтэй бөгөөд хятан улсын эзэлсэн баруун хойд зүгийн угсааны эсэргүүцлийг дарангуйлж, хэрлэн голд гол төлөв нүүдэлчдээс дайчлан бүрэлдүүлсэн олон анги цэрэг суулгаж байсны нэг анги нь бари хотын хэрмэнд түр суурьштн сууж байсан гэж эрдэмтэд бас үздэг.

 

Gallery