Official website of Dornod aimag tourism website
ЛОВХЫН ХҮН ЧУЛУУ
  • Historical

Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын зааг нутаг, Бүрдийн гол хэмээх газарт тахилга бүхий 2 овооны ойролцоо сул хэвтэнэ.Нутгийн ард олон эл овоо ба хүн чулууг эрт дээр үеэс хүндлэн тахиж байна.Нутгийн олон энэхүү хөшөөг хүндлэн тахидаг нь энэ хэвтээ хөргийг босговол тэнгэр задарч бороо цас орно хэмээн сүсэглэн аргадаж ирсэнтэй холбоотой бизээ.

Уг хүн чулууг бүтээхдээ хавтгай урт хар саарал хүмэн чулууг ялгүй засч хүний биеийн ерөнхий хэлбэр гаргаад нэг талд нь хүний толгойг нэлээд бодитой урлан цоолборлосон байх ажээ.Толгой нь шовгор үзүүртэй дуулга хэлбэрийн дүрслэж чихийг тал цагираг хэлбэрээр товойлгон урласнаас өөр онц дүрслэл үгүй. Нүүр царайг нэлээд бодитой сайн урласан ба хянган хамартай, өргөн нүүртэй хүний төрх гаргажээ.Хувцас, эд хэрэгсэл, гэзэг үс зэргийн зүйлс дүрслээгүй болон дэргэд нь ямарваа тахилгын байгууламжийн ор үлдэгдэл мэдэгдэхгүй тул он цагийг яв цав тодорхойлогдоод бэрхшээлтэй.Гэхдээ энэ нь XIII-XIY зууны хүн чулуу өргөн тархсан нутаг дэвсгэрт байгаа, ойр хавийн нутагт өөр цаг үед холбогдох хүн чулуу олдоогүй зэргээс үзхэд мөн л энэ нутгийн нийт хүн чулуудын адил монгол гүрний үед холбогдох бололтой.Тэгээд ч толгойд өмссөн дүрслэсэн шовгор оройтой малгай нь 13-14 зууны монгол эхнэр хүний өмсөх “Богтог” малгайтай ижил байгаагаас үндэслэн энэ үеийн дурсгал гэж үзэх боломжтой юм. Ловхын хүн чулуунд өгсөн нэрийн талаар түүхч төдийгүй хэлний шинжээч эрдэмтэд иайлбар хийхээр өөрийн үзэл бодлыг илэрхийлж байсан билээ.

 

Map