Official website of Dornod aimag tourism website
ИХ БУРХАНТ
  • Historical

Монголын түүх соёлын томоохон дурсгалын нэг болох “Их бурхант” нь Дорнод аймгийн халхгол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т, Халх голын баруун эргийн тохойн 35 градусын налуу энгэрт оршино. Халхын Сэцэн хан аймгйин Илдэн жун ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван/ /1797-1868/ санаачлага удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн энэ дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. 

Найман аюулаас аврагч Жигжиджав Жанрайсаг бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу шахам гар урчуудыг урлан бүтээсэн байна.90 тохой буюу 30 м үг бурханыг их бага хоёр хүрээн дотор цогцлуулжээ.Том хүрнн нь 220х97 м бөгөөд үүний дотор талд дунджаар 165х110 см хэмжээтэй 20 ланз үсийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200х110 см орчим 12 ширхэг суврага болон Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Гэвч энэхүү гайхамшигт дурсгалыг XIX зууны эцэс XX зууны эхээр дорнод Хятадын төмөр замын хэд хэдэн будлиан, үймээний үеэр эхлээд эвдэн сүйтгэсэн байна. Сүйтгэл цааш үргэлжлж Ардын хувьсгалын дараа бурахн шашныг хавчин гадуурхагчдын ширүүн гарт өртөн чулуугаар нь барилгын суурь, малын хашаа саравч барьж үрэн таран болгосон билээ. 1995-1997 онд холбогдох судалгаа шинжилгээ, малталтсэргээн засах ажил өрнөж 1997 онд намар сэргээн зассан Жанрайсаг бурханыг аравнайлж ёслол үйлдсэнээр XIX зууны соёл, түүхийн гайхамшигт цогцолбор энэ бүтээл нь хойч үеийхэд бодит байдлаар уламжлагдан үлдэх боломжтой болжээ.

Gallery

Map