Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Мэдээ мэдээлэл
“Их бурхант” цогцолборын өлмийд орших “Хүүхдийн овоо” ариун шүтээний газар хэмээн дүгнэгдсэн байна
  • 2019.05.01
Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал, аймгийн есөн гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборын өлмийд орших “Хүүхдийн овоо”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээ Халхгол суманд болж өндөрлөлөө.

Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал, аймгийн есөн гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборын өлмийд орших “Хүүхдийн овоо”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээ Халхгол суманд болж өндөрлөлөө.


Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, “Нэг голын хүүхдүүд” төслийн багийнхан болон Халхгол сумын удирдлагууд оролцон “Хүүхэд-Эрдэнэ” хүүхдийн бэсрэг наадмыг зохион байгуулж, хүүхдийн хүчит бөхийн барилдаан, сурын харваа, хурдан дааганы уралдаан, шатар зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулав. “Хүүхдийн овоо”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээнд Дорнод аймгийн 13 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй сурагчид оролцлоо.


Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн захиалгаар аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулан “Их бурхант” цогцолборын өлмийд орших “Хүүхдийн овоо”-нд 2018 оноос эхлэн малтлага судалгааг хийж эхэлсэн бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 15-аас 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд нарийвчилсан малтлага, судалгааг явуулсан байна.
Судалгааны дүгнэлтэд “Хүүхдийн овоо” хэмээх 17 овоо нь бурхадын суурь, сэнтий байсан хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд Манал бурхны танка зургийн хувилбарыг бодит байдлаар хийсэн Ариун шүтээний газар хэмээн дүгнэлт гарчээ.


Мөн 2018 оны сорилын малтлагаар олдсон модны нүүрснээс авсан дээжийг Япон улсад шилжүүлж, шинжилгээ хийлгэхэд ойролцоогоор 357 жилийн өмнө буюу 1633-1669 оны үед холбогдох үр дүн гарчээ.