ДЭЛХИЙН ӨВ - Угтам уул нь Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс зүүн тийш 30-аад километр зайд далайн төвшнөөс дээш 1210 метр орших өндөр уул юм.
Монголын Улаан номонд орсон бөгөөд Монгол Дагуурын дархан газарт тархсан нэн ховор амьтан ургамалтай. Баяндун, Дашбалбар сумын хээр талд орших ой модтой.
Угтам уул нь Утай гүмбэний чигт сунаж мөргөж буй хүний хэлбэртэй бөгөөд тэнд Монголын буддын шашны хийдүүдээс хамгийн томоохонд тооцогдох Угтамын хийд байдаг.
Угтам уулын рашаан буюу Могойтын Рашаан нь:
Дорнод аймгийн Баяндун сумын нутагт, Угтам уулын бэлд байрлана. Бургилж буй рашааныг нутийнхан амьд ус гэх ба шар хөөрөх, ходоод өвдөх зэрэгт хэрэглэдэг.