A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: content/content.php

Line Number: 225

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: content/content.php

Line Number: 266

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын судалгаа, боловсруулалт дээр хамтран ажиллах урилга
Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Мэдээ мэдээлэл
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын судалгаа, боловсруулалт дээр хамтран ажиллах урилга
  • 2022.01.14

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: content/detail_news.php

Line Number: 21

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын судалгаа, боловсруулалтад хамтран ажиллах зөвлөх баг нь дараах 6 гишүүнээс бүрдэнэ.  

1. Хуульч, эрх зүйч-1

2. Санхүү, Эдийн засагч-1

3. Аялал жуулчлалын зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн зөвлөх-2

4. Аялал жуулчлалын судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр мэргэшсэн зөвлөх-2

Зөвлөх баг нь БОАЖЯ-ны АЖБЗГ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ААТТӨҮГ-аас тавигдах шаардлагын дагуу холбогдох мэргэжилтнүүд болон ажлын хэсгийн гишүүдтэй хамтарч ажиллана.

Зөвлөх багт тавигдах шаардлага:

1. Хуульч, эрх зүйч зөвлөх: 

-Зөвлөх үйлчилгээтэй холбоотой чиглэлээр магистерийн зэрэгтэй байх (Докторын зэрэгтэй бол давуу тал болно)

2. Санхүү, Эдийн засгийн зөвлөх: 

-Санхүү, Эдийн засгийн чиглэлээр магистерийн зэрэгтэй байх (Докторын зэрэгтэй бол давуу тал болно)

3.  Аялал жуулчлалын зөвлөх: 

-Аялал жуулчлалын чиглэлээр магистерийн  зэрэгтэй байх (Докторын зэрэгтэй бол давуу тал болно)

4. Бүх зөвлөхөд тавигдах ерөнхий шаардлага:

-Аялал жуулчлалын чиглэлээр гарсан хууль тогтоомж, дүрэм, журам, хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийн талаар зохих мэдлэгтэй байх

-Англи хэлтэй байх  

-Аялал жуулчлалын өнөөгийн байдал, төрөл, хэлбэр, үзүүлж буй нөлөөллийн талаар ойлголт, мэдлэгтэй байх

-Хуулийн төсөл боловсруулж байсан ажлын туршлагатай байх

-Тухайн мэргэжлийнхээ чиглэлээр 10-аас дээш  жил ажилласан туршлагатай байх

-Олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байсан туршлагатай байх

-Бичиг  баримт боловсруулах болон компьютер дээр ажиллах чадвартай байх

Бүрдүүлэх материал

     -Хамтран ажиллах албан хүсэлт

     -Байгууллага болон хувь хүний танилцуулга, ажлын туршлага

     -Аялал жуулчлалын шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын төлөвлөгөө

      -Аялал жуулчлалын шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын үнийн санал

Материалыг info@mto.mn цахим хаягаар хүлээн авна. 

Материалыг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний 17:30 минут хүртэл хүлээн авна. 

Холбоо барих утас: 77777001, 99339194

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, Зоос гоёл ХК-ний 302 тоот