Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
“Цагаан сар угтах баяр-2019” арга хэмжээ боллоо
  • 2019.01.18 - 1970.01.01

Дорнод аймаг болон Өвөр Монголын Шинэ барга баруун хошуу хамтран “Цагаан сар угтах баяр”-ыг уламжлал болгон 2002 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж, жил бүр хоёр талд ээлжлэн зохион байгуулсаар ирсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд Дорнод аймаг, Шинэ барга хошууны удирдлагууд ажил хэргийн уулзалтыг хийлээ. Мөн зочид, төлөөлөгчид Баянтүмэн сумын аймгийн Аварга малчин Х.Энхбаатарынд зочилж монгол ахуй амьдрал, Үзэмчин ястны жилийн цай уулгах ёслол, нүүдэлчин түмний бэсрэг наадмыг үзэж сонирхлоо.

 

Үзэмчин ястан жил бүр сар шинийн цээр арилгах зорилгоор жилийн цай уулгах ёслолыг Цагаан сарын шинийн 15-ны дотор хийдэг байна. Царцаасан будаа, сар шинийн ууц, идээ будааны дээжийг ирсэн гийчний хамрыг тултал аягалж, цайлсны дараа аягандаа үлдсэн идээ будаагаа авч буцдаг өвөрмөц ёслол ажээ. Мөн “Цагаан сар угтах баяр”-ын хүрээнд хамтарсан урлагийн тоглолтыг аймгийн Хөгжимт драмын театр зохион байгууллаа.