"Дорнод аялал жуулчлалын нэгдэл"-ээс санаачлан орон нутгийнхаа аялал жуулчлалын салбарыг нутгийн иргэд, олон нийтэд таниулах үндэслэлтэйгээр Дорнын аялал-2018 аялал жуулчлалын нээлттэй үзэсгэлэн, бизнес уулзалт, жуулчин тээврийн жолооч зочлох үйлчилгээний сургалтууд гэх мэт 5 чиглэлд ангилан цогц арга хэмжээ зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд хөрш зэргэлдээ Сүхбаатар, Хэнтий аймгууд мөн оролцсон байна.