Official website of Dornod aimag tourism website
Ерэн баатрын хөшөө
  • Historical

Халх голын баруун эрэг дагуу Баянцагааны нуруун дээгүүр орших олон хөшөө дурсгалын томоохонд тооцогдох нь Ерэн баатрын хөшөө юм. Энэ хөшөөг Халх голын байлдаанд эрэлхэгээр тулалдаж байгаад амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалд зориулан 1954 онд Халх голын дайны 15 жилийн ойг тохиолдуулан босгосон дурсгалын хөшөөний цогцолбор юм. Цогцолборын төв хэсэгт 7 м орчим өндөр дөрвөн тал бүхий цагаан саарал гантиган чулуун хөшөөн дээр амь үрэгдсэн 103 эрэлхэг дайчдын нэрсийг сийлсэн байх бөгөөд Ерэн баатрын хөшөө гэж нэрэлсэн учир нь Монголчуудын есын тооны бэлгэдэлтэй холбоотой юм. Хөшөө нь ялалтын хөшөөнөөс хойш 12 км-т байдаг. 

Халх голын хөвөөн дээр 

Ерэн баатар төржээ

Халх голын хөвөөн дээр 

Ерэн баатар нойрсжээ 

Хан тэнгэр цоройж 

Ерэн баатар босжээ… 

Хэмээн ардын уран зохиолч Ш. Сүрэнжав гуай Халх голын тулалдаанд алтан амиа өргөсөн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын дурсгалд зориулан “Ерэн баатрын тууль” найраглалдаа ийн бичсэн байдаг. 

 

Map