Official website of Dornod aimag tourism website
ВАНГИЙН ЦАГААН УУЛ
  • Nature's beauty

Вангийн цагаан уул нь Дорнод аймгйин Халх гол сумын нутагт улсын хилээс нааш 36 км-т д.т.д 1099 өндөрт орших эртний тахилгат уул юм. Их талын дунд орших энэ уулын бараа 40-150 км-н алсаас харагдах ба оргил дэрээс нь 30-50 км газрыг энгийн нүдээр харах болно. Цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Талын цагаан нуур /Сангийн далай нуур/ Цагаан даравгайн хоолой зэрэг газруудаар То ван ардуудтайгаа нутаглан иржээ. Уулын тахилагыг 1937 оноос хааж 1990 онд дахин сэргээж шүтэж тахих болжээ. Эдүүгээ вагийн цагаан уулын тахилгын овоог гурван жилд нэг тахидаг. Цаган уулын оройд алтадмал сорогшинг сүүлд хийн залжээ.