Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт оршдог.Хялганат талын экосистем, цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор 1962 онд улсын тусгай хамгаалалтад авч Дархан Цаазат Газрын ангилалд оруулжээ. Мэнэнгийн тал, Лагийн хоолой орчмын 570374 га талбайг хамрах бөгөөд Монгол орны цагаан зээрийн 70% нь идээшилж амьдардаг тал хээрийн иж бүрдлийг төлөөлөх газар юм.