Official website of Dornod aimag tourism website
Эв модны наадам
  • 2019.06.25 - 2019.06.26

Монгол улсын Дорнод аймаг болон ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын ахан дүүсийн найрамдалт харилцааг бэхжүүлэх, өргөжүүлэх зорилготой “Эв модны наадам”-ыг Дорнод аймгийн Чулуунхороот сум 1992 онд анх тэмдэглэж эхэлсэн ба 2007 оноос хойш тогтмол зохион байгуулжээ. Халхголын 80 жилийн ойг тохиолдуулан Чулуунхороот суманд болдог байсан энэхүү наадмыг энэ жил Чойбалсан хотноо зохион байгуулж байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Чулуунхороот сумын ИТХ-ын дарга Х.Батбаяр, Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Од, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Борзийн районы санхүү хэлтсийн дарга Светлана Сергеевна Пьянникова, Соловьёск тосгоны дарга Валентина Викторовна Смирнова нар оролцож эв модыг нийлүүлж энэхүү наадмын үйл ажиллагааг нээлээ.

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр аймгийн ХДТеатрт ОХУ-ын авьяастнууд, сумын авьястнууд, ЕБС-ын "Улыбка" чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтыг сонирхуулсан юм . Биеийн тамир, спортын газарт "Эв модны наадам"-ын спортын үйл ажиллагаа 2019 оны 06 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.