а/ Жуулчны эрүүл мэнд, өмч хөрөнгийн аюулгүй байдлын чиглэлээр:
Зочид буудлын ажиллагсад гал түймрийн болон бусад гэнэтийн ослын үед зочдыг аврах
арга техник, анхны тусламж үзүүлэх чиглэлийн сургалтад хамрагдах;
Ослын үеийн телефоны дуудлага, байнгын жижүүртэй байх;
24.00-07.00 цагийн хооронд зочид буудлын гол хаалгыг хаалгач харгалзан ажиллах;
Мастер түлхүүр-карт, нөөц түлхүүрийг ерөнхий менежер хадгалах;
Гал түймрийн болон гэнэтийн ослын үед зочид буудлаас гарах гарцыг заасан бүдүүвч
зураг, тэмдэглэгээг хийж байрлуулах;
Ослын үед хэрэглэгдэх гарцыг ашиглахад байнга бэлэн байлгах;
Гар түймрийн үед хэрэглэх хор, багаж хэрэгслийн ажиллагаа, бэлэн байдлыг хариуцан
ажиллах;
Буудалд байрлаж буй зочдын нэрсийн жагсаалт, өрөөний дугаарыг бэлэн байлгаж
ослын үед хэрэглэх;
Зочид буудлын гол хаалга, аваарын хаалгыг гадагш онгойдог байдлаар хийх;
Тээврийн хэрэгслийн зогсоол дээр гал түймрээс аврах алба, түргэн тусламж, цагдаагийн
машинд зориулсан тэмдэглэгээ бүхий зурвас хийх;
Жуулчны амь, нас, эрүүл мэндтэй холбогджуулан техник, хэрэгслийн бүрэн бүтэн
байдалд байнга үзлэг, хяналт хийж, арчилж, засварлаж, шинэчилж занших;
Зочидтой уулзахаар ирсэн хүмүүсийг зочдын зөвшөөрөлтэйгээр зочдын өрөөнд
нэвтрүүлж байх;
Өрөөний түлхүүрийг зочин авах хэсэгт тусгай хайрцагт хадгалах;
Хүсэлтийн дагуу өвчтэй, харшилтай, өндөр настай зочдыг онцгойлон халамжлах;
Өрөө, танхим, олон нийтийн хэсэгт хялбархан шатах, амьсгал боогдуулах хий
ялгаруулдаг синтеткэн материал бүхий хулдаас,хивсэнцэр дэвсэж хэрэглэхгүй
байхад анхаарах;
Гэрэлтүүлгийн хэмжээг зочдын тав тухтай байдалд нийцүүлэх, ослын гэрэлтүүлгийг 24
цагийн турш бэлэн байдалд байлгах;
Шатан дээр зочдыг хальтирхаас сэргийлж хивс буюу хивсэнцэр дэвсэж, бэхлэх;
б/ Хоол хүнс, эрүүл ахуйн байдлын чиглэлээр:
Хоол хүсний барааг тусгай агуулахад төрөлжүүлэн хадгалж занших;
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг мөрдөж ажиллах;
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байрны эрүүл ахуй, цэвэрлэгээ, арчилгааг тогтмол
хийж орчноо цэвэр, эрүүл, эмх цэгцтэй байлгах;
Дорнод аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө – 2030
249
Ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, хувийн эрүүл ахуй, эрүүл
мэндийн байдлыг сахихад хяналт тавин ажиллах;
Бэлтгэсэн хоолноос өдөр бүр дээж авч, бүртгэл хөтлөн, 48 цаг хадгалах;
Бүтээгдэхүүний анхан шатны болон эцсийн боловсруулалтад хэрэглэгддэг багаж,
хэрэгслийг тусад нь хадгаалх;
Хоол, хүнсийг цэвэр орчинд зориулалтын техник хэрэгсэл ашиглан бэлтгэн
боловсруулж, ариун цэвэр, эоүүл ахуйн норм дүрмийг мөрдлөг болгон ажиллах.