Official website of Dornod aimag tourism website
Animals
Mustela nivalis
  • 2019.10.08

 Эр үенгийн биеийн урт 15-28 см, эм нь 11-20 см, сүүл нь 2-8 см, жин 40-250 гр байна. Зуны улиралд зоо нуруу,биеийн хажуугаар бор, бор хүрэн, хэвлий цагаан шаргал, өвлийн зүс нь цэвэр цагаан өнгөтэй. Цагаан үенгээс биеэр жижиг, богинохон сүүлтэй. Ихэвчлэн шөнө, өглөө, оройн цагаар гөрөөлөх ба үлийн цагаан оготно, дагуурын огодой, алаг даага, зурам, жирх, жижиг шувууд, амьтны сэгээр хооллоно. Ороо хөөцөлдөө 5-6 сард болж эмэгчин 35 хоног хээлээ тээж 4-6 зулзага гаргана. Шөнө гөрөөлөх учир өдөр хүнд харагдах нь ховорн манай орны махчин амьтдын дотроос хамгийн жижиг нь. Цагаан үен элбэг газар ховор тохиолдоно. Хотны үен нь ахуйд хохирол учруулдаг мэрэгчдийг устгаж, арьс үс өгдөг ашигтай амьтан. Жилд 2 удаа 5-6, 8-9 дүгээр саруудад гуужина