Official website of Dornod aimag tourism website
News
Хавирга-Архашаат боомтоор наймаас доош суудалтай автомашины нэвтрэх зөвшөөрөл олгож эхэллээ.
  • 2024.03.19
Дорнод аймагт бүртгэлтэй буюу ДОА, ДОР, ДОУ серитэй авто машинд зөвшөөрөл олгоно.
Дорнод аймагт бүртгэлтэй 8-аас доош суудалтай автомашинд БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны Архашаат боомтоор “хилээр нэвтрэх үнэмлэх”-ийг 2024 оны 03 дугаар сарын 14-өөс дараах шалгуураар олгож эхэллээ. Наймаас доош суудалтай автомашинаар тус боомтоор нэвтрэхийг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлэн, хил нэвтрэхээс 24 цагийн өмнө Цагдаагийн газарт ( dornod.tsagdaa@gmail.com) цахим хаягаар илгээнэ. Үүнд:
-Дорнод аймагт бүртгэлтэй буюу ДОА, ДОР, ДОУ серитэй авто машинд зөвшөөрөл олгоно.
- Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар
- Тээврийн хэрэгслийн гадна талын урд болон хойд хэсгийн 450 өнцгөөс хоёр талаас авсан зураг
- Тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал хамрагдсан гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан байх,
Анхаарах зүйлс :
- Хил нэвтрэх үнэмлэх авсан тээврийн хэрэгсэл нь БНХАУ-ын талд зорчих хугацаа 10 байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацаа сунгуулах хүсэлтийг дахин гаргана
- Наймаас доош суудалтай автомашинаар Алтан-эмээл хүртэл зорчих боломжтой,
Жич : Дээрх заалтууд нь БНХАУ-ын Шинэ Барга Баруун хошууны нутаг дэвсгэрт нэвтрэх авто машинд тавигдах шаардлагууд бөгөөд иргэд та бүхнийг харь улсын нутаг дэвсгэрт зорчих үедээ тухайн улсын тогтоосон хууль, дүрэм журмыг чандлан сахиж зорчихыг хүсье.