Official website of Dornod aimag tourism website
News
"Дорнод аймгийн Музей", Халхгол сумын "Ялалт музей" болон сумдын соёлын төв-ийн "Орон нутаг судлах музей"- нүүд 2024 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд бүх насныханд үнэ төлбөргүйгээр үйлчлэх юм байна.
  • 2024.03.04
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.