Official website of Dornod aimag tourism website
News
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ АРИЛЖААНЫ БАНКУУДААР ОЛГОГДОХ 55.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ”-ИЙН САНХҮҮЖИЛТ-ын талаар мэдээлэл хүргүүлж байна.
  • 2024.02.26
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ 55 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ Дорнод аймаг дахь салбар банкнуудад хувиарлагдаад ирсэн байна.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, аялал жуулчлалын зориулалттай барилга, байгууламжийг барих өргөтгөх, засварлах, нийтийн ариун цэврийн байгууламж барих, жуулчны бааз, амралт сувиллын дэд бүтцийг сайжруулах, тоног төхөөрөмж шинээр худалдан авах шаардлагатай байгаа бол зээл авах хүсэлтээ Дорнод аймаг дахь банкны салбаруудад өгнө үү.