Official website of Dornod aimag tourism website
News
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ, СОЛБИЦОЛ ӨӨРЧЛҮҮЛЭХ, ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ЦАХИМЖУУЛЛАА.
  • 2024.02.16
Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем (www.e-business.mn)-ээр дамжуулан үзүүлж эхэллээ.
Засгийн газрын 2023 оны 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор Улсын хэмжээний 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой боллоо.
✅БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн нийт өргөдөл, албан бичгийн 40 хувь нь зөвхөн газрын эрхийн хугацаа сунгуулах, солбицол өөрчлүүлэх, мөн газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах гээд газартай холбоотой үйлчилгээ авах хүсэлтүүд байдаг. Мөн иргэн, хуулийн этгээд өөрийн хүсэлтээ шийдвэрлүүлэхийн тулд 3-4 удаа хүсэлт гаргаж, 54-90 хоногийн хугацаа зарцуулдаг байсан. Цахимжуулснаар 1 удаа хүсэлт гаргаж, 30-40 хоногийн дотор бүрэн шийдвэрлүүлэх боломжтой юм.