Official website of Dornod aimag tourism website
News
ХООЛНЫ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
  • 2024.01.24
Хилийн цэргийн салбарын хилчин бүсгүйчүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Хилийн цэргийн 0132 дугаар ангийн байрлалд арга зүйн нэгдсэн цугларалтыг 2024 оны 01 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний үеэр хилчин бүсгүйчүүдийн сургалтын явцад суралцаж, эзэмшсэн ур чадварыг ард иргэдэд таниулах, хил хамгаалах албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор "ХИЛЧИН БҮСГҮЙ-2024" хоолны үзэсгэлэн Дорнод аймгийн Нутгийн удирдлагын ордонд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00-13:00 цагийн хооронд зохион байгуулагдана.