Official website of Dornod aimag tourism website
News
МОНГОЛЫН БОЛОН ДЭЛХИЙН ШИЛДЭГ КИНОНЫ ХӨГЖМИЙН КОНЦЕРТ ДОРНОД АЙМАГТ
  • 2021.11.12

Иргэд, олон нийтийн сонгодог урлаг, сонгодог хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, сонгодог хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор манай театрын Симфони найрал хөгжмийн хамт олон 2017 оноос эхлэн “Сlassical music“ VIP цуврал тоглолтыг /80 гаруй удаа/ байгууллага хамт олон, хувь хүмүүсийн захиалгаар амжилттай зохион байгуулаад байгаа бөгөөд үзэгчид, сонсогчдын хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт болжээ. Энэ удаад бид монголын болон дэлхийн шилдэг киноны хөгжмийн бүтээлүүдээр хөтөлбөрөө шинэчлэн, баяжуулж “Classical music-2” тоглолтоо энэ оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Эрхэм үзэгчид, сонсогчид кино болон хөгжим сонирхогчид Та бүхэндээ өргөн барих гэж байна. Сонгодог орчинд, мэргэжлийн уран бүтээлчид сэтгэл сэргээм, тансаг хөг аялгуугаар мартагдашгүй дурсамжийг Танд үлдээх болно