Official website of Dornod aimag tourism website
Animals
Шилүүс мий  
  • 2019.10.08

Шилүүсийн төрөлд мийнхэн овгийн дөрвөн дунд зэргийн биетэй зүйл багтана. Гэхдээ эдгээр мийг хэрхэн ангилах талаар маргаантай байсаар байна. Зарим эрдэмтэд тэднийг Felis төрөлд багтаадаг. Персийн буюу Африкийн шилүүс гэгддэг Каракал энэ төрөлд багтахгүй.

Шилүүс богино сүүлтэй, чихнийхээ үзүүрт туг хар үстэй байдгаараа өвөрмөц. Хүзүүнийхээ дор зангиа шиг харагддаг өрөвлөгтэй. Том хавтгай тавхайтай байдаг нь цасан дээр явахад зохимжтой бөгөөд нүүрэндээ урт сахалтай. Биеийн өнгө дунд зэргийн хүрнээс, алтлаг, хул ухаа цагаан өнгөтэй, хааяа ялангуяа мөчин дээрээ бараан хүрэн толботой. Шилүүсийн бүх зүйл цээж, гэдэс, хөлнийхөө дотор талд цагаан үстэй. Мөн шилүүсийн өнгө, үсний урт, тавхайн хэмжээ цаг уурын бүсээс хамааран өөр өөр байна. Баруун өмнөд АНУ-д үс нь богино, өнгө нь бараан, тавхай нь жижиг байдаг бол Умардын хүйтэн цаг ууртай газрын шилүүсийн үс өтгөн, өнгө нь цайвар (харагдахгүй байх), тавхай нь өргөн болдог. Бусад муурын овгийн амьтдыг бодвол шилүүс байгальд орших үедээ амьтан, хүнд аюултай амьтан боловч гаршуулсан тохиолдолд гэрийн муур шиг дасдаг ажээ.