Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Онон гол
  • Байгалийн үзэсгэлэнт

Хэнтэйн нурууны зүүн хойт хажуугийн Ононгийн халуун рашааны орчмоос эх авч ОХУ-ын нутаг дахь Амур мөрний баруун гарын цутгал Шилка голд цутгадаг. Голын эхээс улсын хил хүртэл 298 км урт бөгөөд ус хураах талбайн 29070 км , хэсэг нь Монголын  нутагт дэвсгэрт ноогдоно. Голын хөндийн өргөн эхэндээ 100-150 м, дунд хэсэгтээ 1-2 км, адагтаа 3-5 км, голын хөндийд 0.5-2.5 км хүртэл өргөн нуга, эх хэсэгтээ намаг ихээхэн талбай  эзлэх бөгөөд голын голдрил тахиралдаж, салаа татуурга үүсгэнэ. Голын урсгалын хурд эхэндээ 2.0 м/c, адагтаа 0,5-1.0 м/c болно. Усны жилийн дундаж нөөц 4.72 км3 бөгөөд сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй. Онон голд Эг, Хурх, Шуус, Агач, Хирхан голууд цутгадаг 

360 зураг

Зургийн цомог

Газрийн зураг