Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Их Бурхантын тахилга
  • 2019.10.08 - 1970.01.01

Эх орны зүүн хязгаар Дорнод нутгийн нэгэн гайхамшиг нь Халхын хэцүү То вангийн байгуулсан Найман аюулаас гэтэлгэгч, өрөвч нигүүлсэнгүй Жигжиджав буюу Жанрайсиг бурхан юм. Жанрайсиг бурханыг хэвтээ байдлаар, чулуугаар бүтээсэн энэ цогцолборыг Их бурхант хэмээн нэрлэдэг. Энэ бол Ази тив төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох уран барилгын бутээл юм. Их бурхантаа дээдлэн эрхэмлэж, тахиж шүтэж чадаж гэмээнэ газар нутаг ариун дагшин байж, ажил үйлс өөдрөг бүтэмжтэй болно гэж нутгийн зон олон үздэг. Тиймээс Монголын Бурхан шашинтны төвийн харьяа Дорнод аймаг дахь Данригданжаалин хийд, Дорнод аймгийн ХАҮТ, “Дорнодын Их бурхант” групп, “Чойбалсан хөтөч” компаниас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Халх гол сумын Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь “Дорнод нутаг” клубынхан хамтран Их бурхантын их тахилгыг маргааш зохион байгуулахаар болжээ. Цаашид Их бурхантын их тахилгыг дөрвөн жил тутамд, бага тахилгыг жил тутамд зохион байгуулж байхаар болсон байна. Монголын соёл, түүхийн томоохон дурсгалын нэг болох Их бурхант нь Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс хойш 35 км-т, Халх голын баруун эргийн тохойн 35 градусын налуу энгэрт оршдог. Ерэн тохой буюу 30 метр уг бурханыг их, бага хоёр хүрээн дотор цогцлуулжээ. Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн байдаг.

Удахгүй болох

  • 2022.08.05 - 2022.08.07