Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, “Нэг голын хүүхдүүд” төслийн багийнхан болон Халхгол сумын удирдлагууд оролцон “Хүүхэд-Эрдэнэ” хүүхдийн бэсрэг наадмыг зохион байгуулж, хүүхдийн хүчит бөхийн барилдаан, сурын харваа, хурдан дааганы уралдаан, шатар зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулав. “Хүүхдийн овоо”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээнд Дорнод аймгийн 13 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчид оролцлоо.