Official website of Dornod aimag tourism website
Animals
Nyctereutes procyonoides
  • 2019.10.09

 Илбэнхийн биеийн урт 65-80 см, жин 12 кг, зүс нь цайвар бор хүрэн, нурууны сор үс хар, хар хүрэн, ноолуур өтгөн, нуруугаа дагасан тод хар судалтай тэр нь хойшлох тусам бүдгэрч толбо болдог. Дал сэрвээг дамнасан тоонолжин хар толботой урт ноолуурхаг үсэн бүрхүүлтэй, арьс бөх бат. Өвөл 12-р сараас 3-р сар хүртэл ичдэг. Зарим өвөл их хүйтэн, хоол тэжээл зэргээс шалтгаалан ичээнээс гарч гөрөөлөх тохиолдол байдаг. Жижиг мэрэгчид, хэвлээр явагчид, хоёр нутагтан, шавьж зөөлөн биетэн, загас, ургамлын гаралтай тэжээл, сэгээр хооллодог элдэв идэшт амьтан. Гуужилт 3-р сарын дунд үеэс эхэлж 5-р сарын сүүлчээр хуучин үсээ хаяна. Намар 11-р сард үс хөрс нь гүйцдэг. Ичээний өмнөхөн ороо нь орж 4-5 сард 6-8 гөлөг төрүүлнэ. Уулын энгэр бэл, ойн зах, гол горхины хөндий, цэнгэг уст цөөрмийн хавьд голдуу орхигдсон нүхэнд, тусгайлан өөрөө зассан үүрэндээ гөлөглөдөг. Илбэнх хадлан бэлчээр, тариалангийн газрын хортон мэрэгчид, шавьжийг идэж устгадаг чухал ач холбогдолтой амьтан.