Official website of Dornod aimag tourism website
Animals
Canis lupus
  • 2019.10.09

 Манай орны тагийн бүсээс цөлийн бүс хүртэл газар сайгүй тархсан амьтан. Саарал чонын биеийн урт 105-160 см, сүүл 35-50 см, сэрвээний өндөр 80-100 см, жин 20-80 кг. Толгой том, зантгар, дух, магнай өргөн, хоншоор урт, ам том, даравгар, шүд хурц, нүд жартгар, хараа хурц. Цээж том, их бие уртавтар, зоо уужим талбиун, үс сахлаг, нуруу бараан сортой, бор саарал. Ялангуяа нас гүйцсэн азарган чонын сэрвээ босоо, үс шигүү, урт сортой. Ороо нийллэг 12-1 дүгээр сард буюу идэр есийн жавар оруут эхлэнэ. Гичий 5, 6 дугаар сард тусгай зассан нүх буюу хадны хонгил, агуйд 6-8 бэлтрэг гаргана.