Official website of Dornod aimag tourism website
Ursus arctos
  • 2019.10.09

 Ой тайга бүхий нутагт тархсан махан /элдэв/ идэшт том биетэй, үслэг амьтан. Цас орж хүйтрэн, идэш тэжээл ховордох үеэр ой тайгын хад, асга, бүдүүн модны ёроолд гүехэн том нүх ухан 10-11 сард ичээлэн 3-4 дүгээр сард ичээнээс гардаг. Эрийг шармаахай, эмийг эвш, төлийг бамбарууш гэнэ. Ороо 7-8 дугаар сард болж, 2-3 дугаар сард ичээндээ бамбаруушлана. Биеийн урт 180-240 см, сэрвээний өндөр 90-150 см, хойд тавхайн урт 13-30 см, сүүлний урт 6-21 см, биеийн жин 150-300 кг. Хүрэн баавгай CITES-ийн II хавсралтанд бүртгэгдсэн. Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтанд оржээ.