Official website of Dornod aimag tourism website
News
Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд аяллын үед анхаарах зүйлсийн талаарх удирдамж
  • 2019.10.03
Дорнод аймаг нь Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог 124000 км2 газар нутагтай бөгөөд хэмжээгээрээ аймгуудаас эхний 3-т ордог. Дорнод аймгийн хүн ам одоогийн байдлаар 86.1 хүн амтай. Халх, буриад, барга , үзэмчин үндэстэн ястангууд оршин суудаг.

а/ Автомашинаар аялах үед:

 Тээврийн хэрэгслээр зорчих жуулчдын амь нас, аюулгүй байдалтай холбогдуулан

авах шаардлагатай арга хэмжээнүүдийн жагсаалт гарган мөрдөж ажиллах;

 Аяллын бэлтгэлийг сайн хангаж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг байнга

шалгаж, сэлбэг, хэрэгслийг хангалттай тоогоор нөөцөлж занших;

 Жолооч, хөтөч-тайлбарлагч нар эмнэлгийн анхны тусламжийн талаархи мэдлэгтэй

байх, эмийн санг тогтмол авч явах;

 Жуулчин тээвэрлэх автоташины хурдыг бүх төрлийн замд 50 км/цагаас хэтрүүлэхгүй

байх;

 Зорчигчдыг хүсвэл 2 цаг тутамд 5 минутын хугацаатай тээврийн хэрэгслээс түр

гаргаж амраах;

 Зогссон үед машины бүрэн бүтэн байдлыг шалгаж хэвших;

 Холын зайн тээвэрлэлтийн үед 4.5-5 цаг тутамд зорчигчдод хоол, ундааны зүйлээр

үйлчлэх;

 Өвчтэй буюу настай хүмүүс, хүүхдүүдэд илүү анхаарал халамж тавих;

 Хог хаягдал хийх тусгай уут сав хэрэглэх;

 Буудаллах газрыг байгалийн бартаа саад багатай, нөмөртэй, үер усны аюулгүй хил,

хот суурин газраас зайтай газарт сонгох;

 Хоттой танилцах аяллын үед жуулчдыг хөтөлбөрт багтаагүй газруудад дагуулж

явахаас зайлсхийх;

 Хүн олон цуглардаг газруудад хулгай зэрэг сөрөг үзэгдэл байдгийг жуулчдад

анхааруулж сонор сэрэмжтэй байхыг сануулах;

б/ Агаарын тээврээр аялах үед:

 Зорчигч тээврийн үйлчилгээ эхлэхтэй холбогдсон дүрэм журмыг үйл ажиллагаандаа

мөрдлөг болгох;

Дорнод аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө – 2030

250

в/ Усан тээврийн хэрэгслээр аялах үед:

 Аврах хантаазгүй, хангалттай шатахуунгүй, сэлүүргүй тохиолдолд завь, онгоцыг

ажиллуулах, зорчигч тээвэрлэхийг хориглох;

 Завь, онгоцны даацыг хэтрүүлэлгүй ажиллах, аяллын үеэр зорчигчдыг аль нэг талд

бөөгнөрүүлэхээс урьдчилан сэргийлэх;

 Хэрвээ хүчтэй салхи шуурга, ширүүн бороо орох нь мэдэгдэж цаг агаар таагүй

байвал завь, онгоцоор аялахгүй байх;

г/ Аяллын үед хоол хүнс бэлтгэх талаар:

 Хоол хүнсийг бэлтгэх, хийхдээ зориулалтын сав, хэрэгсэл ашиглах;

 Хооллох аяга, таваг, хутга, сэрээг зориулалтын цэвэрлэгээний бодисоор цэвэрлэж,

битүү саванд хадгалах;

 Хоол хүнсийг боловсруулахад ашиглаж буй хий, түлштэй болгоомжтой, харьцах;

 Хээрийн нөхцөлд хэрэглэж буй ил задгай болон гүний усыг байнга буцалгаж

хэрэглэх;

 Усны зориулалтын сав хэрэгслийг аялалд ашиглах;

 Хялбархан муудах хоол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахдаа хадгалалтын горимыг

чанад сахих;

 Хоол хүнсний үлдэгдлийг гэр, майхны ойролцоо ил задгай хаяхгүй байх;