Official website of Dornod aimag tourism website
Animals
Mongol tarvaga
  • 2019.10.08

Манай оронд алтайн болон монгол хэмээх хоер зүйлийн тарвага бий. Тарвага нь ойт хээр, уулын хээр, тал хээрийн бүсэд өргөн тархсан бөгөөд газрын өнгөн давхрааг сийрэгжүүлэн хольж хөрсний бүрдэл бүтцийг сайжруулж, ургамлан нөмрөгт асар их эерэг нөлөөг үзүүлдэг төдийгүй бүх мах идэшт хөхтөн амьтад, шувуудын идэш тэжээл болдог ач холбогдолтой. Өвсөн тэжээлт энэ мэрэгч нь идэвх хөдөлгөөний ид үедээ ч мал, зэрлэг амьтны бэлчээрийн өвс ургамлыг булаах, хороох сөрөг нөлөөгүй.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд тарвага байршин амьдрах боломжтой юм. Олон жил дараалан бүлийн хэвийн үржил, нөхөн төлжилтийг тооцолгүй эрчимтэй агнасан, тархац нутгийн зарим хэсэгт газар хагалж тариалан эрхэлсэн, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сийрэгжүүлэх агналт, устгал их хэмжээгээр хийсэн, дэлхэц нутгийн ихэнх хэсэгт ган болж, тарга тэвээрэг муу авч өвөлжихөд шаардлагатай энергийн нөөц өөхөн давхаргыг хуримтлуулж чадахгүй өвөлдөө ичээ нүхэнд үхэх зэрэг нь тарваганы тоо толгой буурах, тархац нутаг тасархайтан хумигдах үндсэн шалтгаан болжээ.